Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:04:32
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 02 дугаар сарын 05-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа. /1 дүгээр хүснэгт/
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ 02 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 77.0%, ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-4.8, БХХ5-6.5, ПИЧ-2.3, нийт азотын нэгдэл/NH4/-4.6 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 02 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Д.ТҮВШИНЖАРГАЛ